Грекийн орон нутгийн цагаар 3-р сарын 30-ны өдөр олимпийн 29-р наадмын бамбарыг хүлээлгэн өгч хүлээн авах ёслол Афин хотын төвд байрлаж байгаа Пан Афины спортын талбайд баяр ёслолын байдалтай болсон байна. Ёслол дээр Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах хорооны дарга Лю-чи Грекийн олимпийн хорооны даргын гараас 2008 оны Бээжингийн олимпийн наадмын бамбарыг хүлээн авсан байна. Грекийн ерөнхийлөгч уг ёслолд оролцсон байна.
Лю-чи хүлээлгэн өгч хүлээн авах ёслол дээр баярын үг хэлэхдээ, дүрэлжин ассан олимпийн ариун гал Олимпийн зориг санааг уламжлан таван их тивээр аялж, Хятадын ард түмний найрсаг нөхөрлөлийг дэлхий дахинд уламжлах болно. Тэр нь бас Хятадын нутаг дэвэсгэрээр аялж, Олимпийн ухагдахууныг Хятадчуудын сэтгэлд хүргэх болно гэжээ.
Лю Чи бас Хятадын засгийн газар, Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс дэлхий дахинд хандан Бээжингийн олимпийг сонирхох урилга өгсөн байна.
Бээжингийн олимпийн наадмын бамбарыг 3-р сарын 24-ний өдөр Грекийн олимпиас ассасанаас хойш, Грекийн хилд 7 хоног дамжуулах ажиллагаа хийсэн байна. Энэ өдрийн хүлээлгэн өгч хүлээн авах ёслолоос хойш бамбарыг Хятадын талын томилсон "эвсэг зохицонгуй аялал" нэрэмжит тусхай онгоцоор Хятадад хүргэж, 3-р сарын 31-ний өдөр Бээжинд хүрч ирэх юм байна. тухайн үед Бээжинд Олимпийн бамбарыг дэлхий дахинаар дамжуулах ёслол үйлдэх болно. 4-р сарын 1-ний өдөр олимпийн бамбар Бээжингээс мордож, дэлхийн олон орноор 130 хоног 137 мянган километр аялж, 8-р сарын 8-ны орой Бээжингийн олимпийн нээлтийн ёслолын гол талбайд хүрч, олимпийн гол бамбарыг асаах болно. \ Рэнчинсоо орчуулав\
|