• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-28 17:22:11    
Олимпийн тэмцээний заалуудад соёлын үзүүллэг гаргана

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн хугацаанд үзэгчид олимпийн тэмцээн сонирхохын зэрэгцээ соёлын үзүүллэг тоглолт сонирхож болно.

      Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны соёлын ажиллагаа хариуцсан газрын дарга Жао Дүнминь 28-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн олимпийн хугацаанд бүх спорын зааланд Үшү гимнастик, цирк, бүжиг зэргийн тоглолт гаргаж, олимпийн уур амьсгалыг бий болгох болно. Эдгээр тоглолт нь тэмцээн болохоос өмнө буюу тэмцээн завсарлах үед явагдана гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, тэмцээний талбайгаас гаднах тоглолт нь нэн сонин сайхан, олон улсын байхыг анхаарсан юм. Бээжин хотод 24 соёлын өргөн талбай ажиллуулж, Хятадын үндэстний зан заншлын үзэсгэлэн зэргийг багтаасан баялаг агуулгатай соёлын ажиллагаа зохион явуулж, гадаадын үзэгчдэд Бээжинд байх хугацаанд нь Хятадын олон газрын соёлтой танилцуулна гэжээ.

      Үүнээс гадна олимпад оролцох 205 улс орон, бүс нутгийн залуучууд ч Бээжинд хуран цугларч олимпийн залуучуудын хотхон ажиллагаа зохион явуулах юм байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\