Хятадын сэргээш хэрэглэхийн эсрэг үндэсний төвийн дарга ноён Дү Лижюнь 28-ны өдөр Бээжинд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятад улс сэргээш хэрэглэхийг эсэргүүцэх чанга хатуу арга хэмжээ авсан, Хятадын тамирчид " цэв цэвэрхэн"-ээр Бээжингийн олимпийн наадамд оролцохоор чармайж байна гэж илэрхийлсэн байна.
Дү Лижюнь танилцуулж хэлэхдээ, Хятад улс нь ажилтан тохируулах, зохион байгуулалтын тохируулалт зэрэг олон талаар сэргээшийн эсрэг ажлаа эрчимжүүлж, онцгой үед нэн хатуу шийтгэх тогтоол гаргасан, улсын багийн тамирчин сэргээш хэрэглэсэн байхыг шалгаж илрүүлэх юм бол уг тамирчныг насан туршид нь уралдаан тэмцээнд оруулахгүйн зэрэгцээ тамирчдыг сэргээш хэрэглэсэн эсэх талаарх шалгалтаа улам хатуу хийх болно гэжээ. \Пэрлаймаа орчуулав\
|