• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-29 11:30:00    
Бээжингийн олимпийн мөрөөдлийг харууллаа

Хятадын Олон Улсын Радио

      10 хоногийн дараа Бээжингийн олимпийн наадам эхлэх гэж байна. "Рэнь Минь Ри Бао" сонин 29-ний өдөр өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, ногоон олимп, шинжлэх ухаан техникийн олимп, хүмүүнлэгийн олимпийн үзэл санаа нь Бээжингийн олимпийн мөрөөдлийг харуулсан байна гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, уг гурван их үзэл санаа нь олимпийн хөдөлгөөний "энх тайван, нөхөрлөл найрамдал, хөгжил дэвшил"-ийн зорилттой уялдан нийлж, эрэн үеийн хөгжлийн уриаг харуулсан байна гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, уг гурван их үзэл санааг дэвшүүлсэн нь, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн практикийн хөгжлийн ухаалаг сонголт, мөн Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын агуу их амжилтын үр өгөөж мөн. Уг гурван их үзэл санааны жолоодлогийн дагуу, олимпийн наадамд бэлтгэсэн 7 жилийн турш, олимпийн үр өгөөжийг бүх иргэдэд хүртээн, Хятадын ард түмний амьдралыг гүнзгий өөрчилсэн байна гэжээ.

     Өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, Хятадын орчин үеийн хөгжлийн үйл явцад, Бээжингийн олимпийн гурван их үзэл санаа нь нийгмийн хөгжилд хүмүүнлэгийн орчин ахуйн өндөр баримжаа буй болгож, нийгмийн хөгжилд тал бүрийн, зохицонгүй, тогтвортой хөгжлийн оюун санааны хөдөлгөх хүчээр хангасан байна. Энэ нь даруй 7 жилийн өмнө Олон Улсын Олимпийн Хорооны гишүүд Бээжинг сонгохдоо, "олимпийн наадмыг дэлхийн хүн амын 1/5-г эзлэх улс оронд зохион явуулах нь агуу их үйл хэрэг" мөн гэсэн бат итэлтэй байсны гол үндэслэл мөн гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/