Олон Улсын Олимпийн Хорооны Олимпийн наадмын гүйцэтгэгч дарга Гилберт Фелли 29-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжингийн цаг агаарын байдал нь хүмүүсийн санаснаас илүү сайн байна. Олимпийн наадмын хугацаанд цаг агаарын чанарын улмаас уралдаан тэмцээний цагт тохируулалт хийх боломж маш бага юм гэлээ.
Өнгөрсөн долоон хоногт Бээжинд манантай цаг агаар үргэлжилсэн юм. Бээжин хот замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан ч агаарыг бохирдуулах асуудал мөн хүнд байна гэж гадаадын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийнхэн мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан, Гилберт Фелли хэлэхдээ, агаар бохир байгаа эсэхийг нотлоход нүдээр хараад л болдог биш харин шинжлэх ухаанч тоо баримтаар үндэслэл болгох хэрэгтэй юм гэлээ. "харааны хүрээ багассны улмаас их олон хүн агаарын чанар асуудалтай гэж үзэж байна. Гэвч тэр нь бохирдуулалт биш харин усны уур—байгалийн нэг зүйлийн үзэгдэл байгаа нь тодорхой юм" гэж Гилберт Фелли тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|