Олон орны тамирчдад Бээжингийн олимпийн хугацаанд эрх тэгшээр өрсөлдөх тэмцээний орчин бий болгохын төлөө Хятад улс сэргээшийн эсрэг ажлын эрч хүчээ нэмэгдүүлсэн байна гэж Хятадын Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын Шинжлэх ухаан техник, боловсролын газрын дарга Жян Жишүе 7-р сарын 30-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
30-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Жян Жишүе хэлэхдээ, Хятадын Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газар, биеийн тамир спортын холбогдох салбаруудтай сэргээшийн эсрэг ажлын хариуцлагын бичигт гарын үсэг зурж, сэргээшийн эсрэг ажлын төв байгуулан, сэргээштэй тэмцэх шийтгэлийн шинэ арга боловсруулж, сэргээшийг шалган байцаах хэмжээгээ ихээхэн нэмэгдүүлэх зэрэг арга хэлбэрээр сэргээшийн эсрэг ажлын эрч хүчээ ихээр нэмэгдүүлсэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|