Бээжингийн олимпийн бамбарыг 30-ны үдээс өмнө Хэбэй мужийн Чинь Хуандао хотод дамжуулав.
Чинь Хуандаогийн олимпийн бамбар дамжуулах ёслол өглөөний 8 цагт Түмэн газрын урт цагаан хэрмийн далайд орох газар гэж нэрлэгдсэн Шанхайгуань боомтын Лао Лүнтөүгийн үзэсгэлэнт цэгээс эхэлж, нийт 7 километрт бамбарыг дамжуулсан байна.
7-р сарын 31-ний өдөр Бээжингийн олимпийн бамбарыг Хэбэй мужид дамжуулах сүүлчийн өртөө Таншань хотод дамжуулах болно. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|