Бээжин хотын Хөдөө Аж Ахуйн Газрын орлогч дарга, хатагтай Лю Я-чин 30-ны өдөр Бээжингийн Хөдөө Аж Ахуйн Газрын зохион байгуулсан Бээжингийн Олимпийн наадмын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангалтын байдлыг танилцуулах хурал дээр хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын хугацаан дахь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний "чанар", "хэмжээ" баталгаатай, Олимпийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал баталгаатай юм гэжээ .
Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадмын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамж бол Олимпийн наадмын чухал ажил болохоор, түүвэрлэн шалгах, хяналт тавих эрч хүчээ заавал эрчимжүүлж, тамирчид болон зочдыг сэтгэл ханамжтай, санаа амар хэрэглүүлэх гэсэн зорилтдоо хүрнэ гэжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|