Бээжингийн Олимпийн бамбарыг 7-р сарын 31-ний өдөр Хятадын умард нутгийн хүнд аж үйлдвэрийн том хот—Хэбэй мужийн Тан Шань хотноо дамжуулсан байна.
Бамбар дамжулах ажиллагаа нь үдээс өмнө 8 цаг 10 минутаас эхэлжээ. Анхны бамбарыг Барселонагийн Олимпийн 25-р наадмын эмэгтэйн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн аврага Чянь Хун дамжуулсан байна.
Нийт 208 буухиалагч бамбар дамжуулах энэ ажиллагаанд оролцож, 12 цаг 17 минутад бамбарыг барианы газар нь хүргэсэн байна.
8-р сарын 1-ний өдөр Олимпийн бамбарыг Тяньжин хотноо дамжуулах болно. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|