Бээжин хот Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авснаас нааш, Олимпийн наадмын агаарын тээврийн үйлчилгээний шаардалгыг хангахын тулд, Хятадын Иргэний Агаарын Тээврийн Компанийнхан олон төрлийн бэлтгэл ажил хийсэн байна.
Хятадын Иргэний Агаарын Тээврийн Хэрэг Эрхлэх Газрын орлогч дарга Ян Гүөчин 7-р сарын 31-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ бол Хятадын Иргэний Агаарын Тээврийн Компанийн гүйцэтгэх гэж байгаа цар хэмжээгээр хамгийн их, цаг хугацаа нь хамгийн урт, олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан, агаарын тээврийн хамгийн будлиантай баталгааны үүрэг болно. Бид бүх хүчнээ дайчлан Олимпийн наадмын тээврийн үйлчилгээг баталгаажуулна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|