
Олон Улсын Олимпийн Хорооны Спорт болон байгаль орчныг хамгаалах комиссын дарга Пал Смис 2-ны өглөө эрт Бээжинд хүрэлцэн ирсэн байна. Тэрээр нисэх онгоцны буудалд сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Хятад улс олимпийн наадам зохион байгуулах эрх авах үед амласан байгаль орчныг хамгаалах амлалтаа биелүүлж чадна гэдэгд би итгэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Бээжин бүх иргээдийн олимпийн наадам бэлтгэж байгаагаар барахгүй, шинжлэх ухаанч техникийн олимп, ногоон олимпийн наадам бэлтгэж байна. Бээжингийн цаг агаарын чанар үргэлжлэн сайжрах болно гэдэгд би итгэж байна. Бээжин шиг ийм том хот, ингэж түргэн хөгжиж байна, эдгээр нь бүр байгаль орчинд маш их дарамт учруулсан юм, хотын хөгжил нь маш их хэмжээний эрчим хүч, эх баялаг, ус зарчуулах бөгөөд бас маш их хэмжээний хаягдал гаргах болно, гэвч Хятад найзууд амласан амлалтаа биелүүлж чадах болно гэдэгд би итгэж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|