• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-03 16:21:23    
Олимпийн наадам нь Бээжингийн хөгжлийн алхааг түргэтгэв

Хятадын Олон Улсын Радио

       Бээжингийн Хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Ван Хайпин 3-ны өдөр Бээжингийн Олон улсын хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, олимпийн наадам нь Бээжингийн хөгжлийн алхааг түргэтгэж, дэд бүдцийн хөрөнгө оруулалт болон борлуулалтыг нэмэгдүүлж, Бээжингийн гадаадад нээлттэй байх болон олон улсын хамтын ажиллагааг түлхэн ахиулж, хотын бүх иргэд үүний үр өгөөжийг хүртэв гэжээ.

       Тэрээр хэлэхдээ, 2007 онд, Бээжин хотын эдийн засгийн нийт хэмжээ 7 жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, жилийн дундаж өсөлт нь 12.4 хувьд хүрсэн байна, Хүн нэг бүрийн GDP нь 7 жилийн өмнө 3262 ам.долар байсан бол өнөө дээшлээд 7654 ам.долар болж, төсөөлхөд энэ онд 8000 ам.долар болох юм байна. 7 жилийн турш, хотын иргэдийн хүн нэг бүрийн дундаж орлого нь жил бүр дунджаар 10 хувиар өссөн юм байна.

       Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Бээжингийн үйлдвэрлэлийн бүтцийг нэн шилдэгжүүлж, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөгийн GDP-д эзлэх хувийн жинг нь дээшлээд 70 хувиас давсан байна гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\