• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-04 11:27:47    
Олимпийн бэлтгэл ажлыг гадаадын хэвлэл мэдээллийнхэн магтаж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

      Олимп ойртох тусам, гадаадын маш олон хэвлэл мэдээллийнхэн удахгүй эхлэх гэж байгаа Бээжингийн олимпийн наадмыг тун их анхаарч байна.

     "Кореа хералд" сонины 8-р сарын 1-ний өдрийн өгүүлэлд тэмдэглэхдээ, Олимпийн 29-р наадам бол аз тохиол юм. Олон улсын хамтын нийгэмлэгт Хятад улсын хүн ард голлох үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг гэрчилж байна. Дэлхийн хамгийн өргөн их биеийн тамир спортын цуглаан нь асар их ололт амжилтад хүрэхийг уг сониныхон хүсэн ерөөж байна гэжээ.

     Английн ВВС Бээжингийн цаг уурын чанар тэмцээний шаардлагад нийцэж байгаа бөгөөд Бээжинд тэмцээн хийхэд ямар ч асуудалгүй юм гэж сайшаасан байна.

     Канадын "Глобал анд майл" сонины өгүүлэлд тэмдэглэхдээ, Бээжингийн олимпийн хотхоны хүнсний бүтээгдэхүүнд санаа зовоод байх нь шал дэмий инээдтэй хэрэг байна гэж Хятадыг сайн мэддэг зүтгэлтэн хэлж байгаа юм гэжээ.

     Америкийн "Интернационал Хералд Трибуне" сонинд тэмдэглэхдээ, Хятадын хүмүүс өөрийнхөө улс ардын эдийн засаг болон улс орныхоо урагшлах чиглэлд тун өөдрөг хандаж байгаа юм. 8-р сарын 8-ны өдөр эхлэх олимпийн наадмын хэтийн төлөвд тэд бараг цөмөөрөө өөдрөг хандаж байгаа юм гэжээ.\Буян орчуулж, Баясгалан хянав\