• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-04 16:06:06    
БНАСАУ-ын тамирчид далбаагаа мандуулав

Хятадын Олон Улсын Радио

      БНАСАУ-ын Биеийн тамир спортын төлөөлөгчид 4-ний үдээс өмнө Олимпийн тосгонд далбаа мандуулах ёслол хийв. Тус улсын Олимпийн хорооны дарга Парк Хан Сун, төлөөлөгчдийн тэргүүн Ким Жан Санг оролцуулсан 40 гаруй хүн энэ ёслолд оролцлоо.

     БНАСАУ-ын Биеийн тамир спортын төлөөлөгчид Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажил болон Олимпийн тосгоны амьдралын нөхцөл боломжийг өндрөөр үнэлж, Бээжингийн олимп амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

     БНАСАУ нь 63 тамирчныг оролцуулсан 134 хүний бие бүрэлдхүүнтэй төлөөлөгчид илгээсэн байна. Энэ бол 1992 оны Барселонагийн олимпоос хойш тус улсын илгээсэн хамгийн олон хүнтэй олимпийн төлөөлөгчид юм. БНАСАУ-ын тамирчид эмэгтэй хөл бөмбөг, жүдо, ширээний теннис, гимнастик зэрэг 11 төрлийн тэмцээнд оролцох юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\