ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Давиес 5-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Бээжингийн Олимп нь түүхэнд дамжуулан нэвтрүүлсэн хэмжээгээр хамгийн өргөн Олимп болно гэжээ.
Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд 200 гаран улс орон газар нутгийнхан Олимпийн тоглолтыг 5 мянган цаг илүү дамжуулах болно. 4 тэрбум хүн Олимпийн тоглолтыг сонирхоно. Үүнээс гадна интернетээр төлөөлүүлсэн шинэ хэвлэл мэдээллийнхэн нь сүлжээгээр дамжуулан Бээжингийн Олимпийн наадмыг мэдээлнэ. ОУОХ интернетийн тавцангаараа Ази, Африк, Дундад дорнот зэрэг газар нутагт Олимпийн тоглолтыг дамжуулах юм байна. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|