Олон Улсын Олимпийн Хорооны Гүйцэтгэх хорооны Сингапур нутагтай гишүүн Сер Мянг-энг 6-ны өдөр Бээжинд манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Бээжингийн Олимпийн хотхоны зочид хүлээн авч байгаа ажлыг сайшаасан байна.
Сер Мянг-энг хэлэхдээ, Бээжингийн Олимпийн хотхон бол миний оролцож өнгөрсөн Олимпийн наадмуудын дотрохи хамгийн сайн Олимпийн хотхон болно. Ялангуяа Олимпийн хотхоны зочид хүлээн авч байгаа ажил нь нарийн нямбай, ая тухатай, тамирчдад өөрийн гэртээ байгаа юмшиг сэтгэгддэл төрүүлж байгаа учраас уралдаан тэмцээнд нэн сэтгэл төвлөрүлэн оролцуулах болно гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|