Олимпийн бамбарыг Бээжинд дамжуулах ажиллагаа хоёр дахь өдөртөө орж, 7-ны өдөр Бээжингийн хол дүүрэгт дамжуулж, 268 бамбарчин 15 км зайд дамжуулна.
Өглөөний 7 цагт, бамбар дамжуулах эхлэлтийн ёслол Янь Чин шяний Ба далин давааны Вэн чэн талбайд болж, нисэгч баатар Ли Жүнхуа анхны дамжаанд гүйв. Олимпийн бамбарыг Ба далин давааны Цагаан хэрэм, Ми юнь усан сан зэрэг Бээжингийн хол дүүргийн гол гол үзэмжит газраар дамжуулан, бас Түнжөүгийн их татмал голоор дамжуулна.
Бамбарыг үдээс хойшийн 6 цаг 35 минутад Ди тань цэцэрлэгт хүрээлэнд дамжуулж, төгсгөлд нь дуучин Сүн Зү ин ариун галыг асаана.\Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав\
|