Хятадын Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн-Шувууны үүр, Үндэсний усан спортын төв Усан шоогийн хойд талд байралсан Бээжингийн Олимпийн хотхонд энэ жилийн наадамд оролцох Олимпийн том гэр бүлийн 205 гишүүн орны тамирчид, төлөөлөгчид хуран цугларцгааж, 29-р наадмын том гэр бүлийхэн болж бүрэлдээд байгаа.
Манай хойд хөрш Монгол улсын олимпийн баг тамирчид ч гэсэн тив дэлхийн орнуудын нэгээр энэ хотхонтой танилцаж, Монгол улсынхаа төрийн далбааг тун саяхан мандуулж байсан билээ. Их наадмын өмнө нэг өдрийг амжиж даруй 8-р сарын 7-ны өдөр манай радиогийн сэтгүүлчид Олимпийн хотхонд очиж Монголын багийхантай уулзлаа.\Уртнасан, Дашдамба.\
|