• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 10:23:13    
Бээжингийн олимпийн бамбарыг эцэсийн өдөр дамжуулах ажллагаа эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      8-ны өдөр бол Бээжингийн олимпийн бамбарыг Бээжин районд дамжуулах хамгийн сүүлчийн өдөр мөн. Оройн 20 цагт, Олимпийн бамбар нээлтийн ажиллагаатай золгох болно.

      8-ны өглөөний 7 цагийн үед, Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах гараа Бээжингийн хол дүүргийн Жөү Көүдяний буурийн музейн талбайгаас эхлэв. Бүх Хятадын арван шилдэг залуугийн нэг, нэрт хошон шогч Фэн Гүн анхны бухиад гүйв. Олимпийн бамбарыг Фаншань, Мэнь Төүгөү, Да-шин, Бээжингийн Эдийн засаг техникийн нээн хөгжүүлэх район, Хайдянь зэрэг таван газраар дамжуулах бөгөөд зам дагуу Жөү Көүдяний хүн сармагчны буурийн цэцэрлэгт хүрээлэн, Нээн хөгжүүлэх районы Авто машины хотхон, Олимпийн Залуучуудын лагер зэрэг үзэмжит районаар дамжин өнгөрөх болно.

      Бараг 13 цагийн үеэр төгсгөлийн өртөө Бээжингийн 101-р дунд сургууль өөрөөр хэлбэл Олимпийн залуучуудын лагерт хүрч, дараа нь Үндэсний биеийн тамирын талбайд шууд дамжуулан нээлтийн ёслолтой золгуулах болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\