• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 10:52:18    
Хятадын олон газрын иргэд олимпийн нээлтийг хүсэн хүлээсээр байна

Хятадын Олон Улсын Радио

     2008 оны 8-р сарын 8-ны өдөр бол Бээжингийн олимпийн наадмын нээлтийн өдөр бөгөөд Хятадын олон газрын ард иргэдийн хүсэн хүлээсээр байгаа өдөр юм гэж Рэнь мнь ри бао сонины гадаад хэвлэлд мэдээлэв.

     Бээжинд, зам харилцаа, орчин ахуй, хоол ундаа, эрүүл ахуй, аялал жуулчлал, аюулаас хамгаалах зэрэг талын бүх ажил жигдрэв.

     Олимпийн хотууд Тяньжинь, Чиндао, Чинь Хуандао, Шанхай зэрэг хотуудын сайн дурынхан инээмсэглэл тодорсон нүүр царайгаар Хятадын ард түмний халуун зочломтгой дүр төрхийг харуулах болно гэж илэрхийлцгээж байна.

     Сычуны газар хөдөлсөн районд, орон нутгийн засгийн газраас гамшигт нэрвэгдсэн иргэдэд телевизоор хүргэж өгөөд айл болгон хүн бүр олимпийн наадмын нээлтийн ёслолыг сонирхоход нь тус дөхөм үзүүлэв.

     Түвдийн Лхас хот болон Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районы төв Өрөмчийн гудамж, барилга байгууламжийн орой дээр Олимпийн уриа лоозон, туг далбаа намирч баяр ёслолын байдлаар баялхаж байна. \Буян орчуулж,Урангоо хянав\