• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 09:10:30    
Рэнь Минь Ри Бао сонин тэргүүн өгүүлэл нийтлэж, олимпийн наадамд баяр хүргэв

Синьхуа Агентлаг

        Рэнь Минь Ри Бао сонин 8-ны өдөр "Нэг дэлхий, Нэг мөрөөдөл" гэсэн тэргүүн өгүүлэл нийтлэж, Бээжинд эхлэх гэж байгаа зуны олимпийн 29-р наадамд халуун баяр хүргэв.

        Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, "Хятад улс хэзээ олимпийн наадмыг зохион байгуулах бэ" гэж 100 жилийн өмнө мэргэн зүтгэлтэд Хятадын ард түмний хүсэл мөрөөдлийг тусгаж байсан юм. Өнөөдөр урт удаан түүх бүхий олимп нь өнө эртний дорнодахины соёстой уясэн нийлэж, ногоон олимп, шинжлэх ухаан техникийн олимп, хүмүүнлэгийн олимп зохиож байна, тэрбум 300 сая хүн ард маань бодитой үйл ажиллагаараа өөрийн хүсэл мөрөөдлөө олимпд уусган шингэсэн байна гэжээ.

        Олимпийн наадмыг дэлхийн хүн амын тавны нэг хувийг эзлэх Хятад улс зохион байгуулж байгаа нь ер бусын ач холбогдолтой юм. Энэ бол дэлхий дахин Хятад улсыг итгэж байгаа явдал мөн бөгөөд мөн дэлхий дахинд Хятад улс хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Хятадын хөгжил нь дэлхий дахинаас салж чадахгүй, дэлхийн хөгжил, тогтвортой байдалд ч Хятад улс маш чухал юм. Олимпийн наадам Бээжинд болох нь Хятад улс болон дэлхий дахинд хосгүй нандин өв үлдээж өгөх болно гэдэгт зонхилох олон тооны хүн бат итгэж байна гэж тэргүүн өгүүлэлд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\