• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-10 18:56:43    
Бээжингийн Олимпийн наадам хоёрдох өдөрдөө 9 алтан медалийн эзэн тодрууллаа

CRI

    10-ны өдрийн 17:40 –ийн байдлаар, Бээжингийн Олимпийн наадмын олон төрлийн тэмцээнээс 9 алтан медалийн эзэн тодроод байна.

    10-ны үдээс өмнө, АНУ-ын тамирчин Мишэил Фелпс эрэгтэйн 400 метрийн холимог сэлэлтийн тэмцээнд дэлхийн тэмдэглэлийг шинэчилж аваргалсан байна. Энэ бол Бээжингийн Олимпийн наадмын тэмцээнд анх удаагаа дэлхийн тэмдэглэлийг шинэчилсэн болно. Мишэил Фелпс 4 минут 3.84 секундын амжилтаар дэлхийн тэмдэглэлийг шинэцилжээ.

    10-ны үдээс өмнө болсон эрэгтэйн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд БНСУ-ын тамирчин Пак Таэ Хван 3 минут 41.86 секундын амжилтаар түрүүлж, алтан медаль хүртсэн байна. Энэ нь мөн ч БНСУ-ын тамирчин Олимпийн түүхэн дээр анх удаагаа усан сэлэлтийн тэмцээнээс алтан медаль авч байгаа болно. БНХАУ-ын тамирчин Жан Линь 3 минут 42.44 секундын амжилтаар мөнгөн медалийн эзнээр тодорч, Хятадын эрэгтэйн тамирчин усан сэлэлтийн Олимпийн тэмцээнээс анх удаа медаль авч байгаа болно.
Эмэгтэйн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд Австралийн тамирчин Стефани Райс 4 минут 29.45 секундын амжилтаар дэлхийн тэмдэглэлийг шинэчлэн тогтоолоо.

    Энэ оны 3-р сарт усанд сэлэлтийн эмэгтэйн 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн тэмдэглэлийг шинэчилсэн Голландын баг 10-ны үдээс өмнө 3 минут 33.76 секундын амжилтаар аваргалж, Олимпийн тэмдэглэлийг шинэчилсэн байна.

    Эмэгтэйн хийн гар бууны буудлагын тэмцээнд Хятадын Шаньши нутагтай 24 настай тамирчин Гөү Вэньжүнь 492.3-ийн оноо авч Олимпийн наадмын тэмдэглэлийг шинэчилж аврага болсон байна.
10-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын усанд хайралтын 3 метрийн давшуургаас үсрэх эмэгтэйчүүдн хос тэмцээнд Хятадын тамирчин Гүө Жинжин, Ү Миньшя 343.50 оноогоор аваргалж Олимпийн наадмын уг тэмцээнд хоёр дахь удаагаа алтан хвчээ. Энэ нь уг наадамаас Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчдийн авсан дөрөвдахь алтан медаль юм.

    10-ны үдээс хойш Олимпийн наадмыг эрэгтэйн олон гараатай тавгийн буудлагын тэмцээнд Чехийн тамирчин Дхвид Костелески 164 оноогоор Бээжингийн Олимпийн наадамд Чехийн авсан хоёрдох алтан медалийн эзэн боллоо.

    10-ны үдээс хойно, Тайландын тамирчин П.Жароераттанатаракун хүндийн өргөлтийн эмэгтэйн 53 килограмын жингийн тэмцээнээс алтан медаль авчээ. Саяхан өндөрлөсөн унадаг дугуйн эмэгтэйн авто замын тэмцээнд Их Британийн тамирчин Николе Кук аврагалж алтан медаль авсан байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\