
Энэтхэгийн Биндра Абхина түүхэн шинэ хуудсыг тэмдэглэлээ. 11-нд болсон Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хийн урт бууны тэмцээнд 700.5 оноо буудаж, эх орондоо Олимпийн түүхэн дэх анхны хувийн алтан медалийг авсан байна.

Афйны Олимпийн аварга, Хятадын багийн Жү Чинань түүнээс 0.8 оноо дутуу буудаж, мөнгөн медалийн эзэн болж, Голландын Мика Хаккинен хүрэл медаль авчээ.\Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|