
Манай радиогийн мэдээ, Хятадын тамирчин Линь Юе, Хүө Лян нь эрэгтэйн хоёр хүний 10 метрын цамхагаас усад үсрэх шувтралтын тэмцээнд 468.18-ын оноогоор алтан медаль авсан байна.

Уг тэмцээн үдээс хойшийн 2 цаг 30 минутад "Усан шоо"-д эхэлж, шувтралтын тэмцээнд оролцсон 8 хос тамирчны дотор анх удаагаа олимпийн тэмцээнд оролцож байгаа Линь Юе, Хүө Лян тэргүүлсээр байлаа. Тэдний энэхүү амжилт нь мөнгөн медаль авсан Германы тамирчнаас 17.76 оноогоор давсан байна.

Германы тамирчин Саче Клеин болон Патрик Хаусдин 450.42 оноогоор мөнгөн медаль авч, Оросын тамирчин Глеб Галперин болон Дмитри Довроскок 445.26 оноогоор хүрэл медаль хүртжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|