|
 |
(GMT+08:00)
2008-08-11 20:56:18
|
Азербайжаны бөх эх орондоо анхны алтан медалийг авчирчээ
Хятадын Олон Улсын Радио
11-ний өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эрэгтэй жүдо бөхийн 73 кг-ын жингийн тэмцээнд Азербайжаны бөх Элнур Маммадли БНСУ-ын бөх Ван Кичуныг ердөө 13 дахь секундэд цэвэр ялж, олимпийн аваргын алтан медаль тослоо. Тэрбээр ийнхүү эх орондоо анхны алтан медаль авчирч байгаа юм. Тажикистаны бөх Расул Бокиев болон Бразилийн Леандро Гуилхейро нар хүрэл медалийн эздээр тодорлоо
|
|
|