• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 21th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-11 21:31:26    
Олтимдийн наадмын тэмцээнээс 11-ний өдөр 14 алтан медалийн эзэн тодорсон байна

Хятадын Олон Улсын Радио

     11-ний өдөр, Бээжингийн олимпийн наадмаас 14 алтан медалийн эзэн тодроод байна.

     Хятадын тамирчин Линь Юе, Хүө Лян нь эрэгтэйн хоёр хүний 10 метрын цамхагаас усад үсрэх шувтралтын тэмцээнд 468.18-ын оноогоор алтан медаль авсан байна.

     Уг тэмцээн үдээс хойшийн 2 цаг 30 минутад "Усан шоо"-д эхэлж, шувтралтын тэмцээнд оролцсон 8 хос тамирчны дотор анх удаагаа олимпийн тэмцээнд оролцож байгаа Линь Юе, Хүө Лян тэргүүлсээр байлаа. Тэдний энэхүү амжилт нь мөнгөн медаль авсан Германы тамирчнаас 17.76 оноогоор давсан байна.

     Германы тамирчин 450.42 оноогоор мөнгөн медаль авч, Оросын тамирчин 445.26 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Японы Китажима Косүке 11ны үдээс өмнө Бээжингийн олимпийн наадмын усанд сэлэлтийн эрэгтэйн 100 метрийн мэлхий сэлэлтийн алтан медаль авсан бөгөөд 58 скунд 91-ын амжилтаар энэ төрлийн дэлхийн амжилтыг шинтгэсэн байна.

     Урьдчилсан тэмцээн болон хагас шувтаргын тэмцээнд олимпийн амжилтыг хоёр удаа шинтгэсэн Норвейгийн тамирчин Оен Алехадер Далэ 59 скунд 20-ын амжилтаар мөнгөн медаль авч, Францын тамирчин Дүбоско Хүгүйс 59 скунд 37-ын амжилтаар гуравдугаар байранд жагсаагдсан байна.

     Дэлхийн нэрт тамирчид оролцсон эмэгтэйчүүдйин 400 метрийн өврөөрөө даллах сэлэлтийн шувтрагын тэмцээнд Их Британийн залуу тамирчин Адлинтон 4 минут 03 секунд 22-ын амжилтаар алтан медаль авсан байна. Америкийн тамирчид мөнгөн медаль авч, хүрэл медалийг мөн Их Британийн тамирчин авчээ.

     11-ний өдөр Филпс тэргүүтэй Америкийн эрэгтэй тамирчид 4х100 метрын чөлөөт сэлэлтийн буухиа тэмцээнд 3 минут 08 секунд 24-ийн амжилтаар алтан медалийн эзэн болж, Америкийн тамирчдын хадгалсаар байгаа дэлхийн рекорд амжилтаа 4 секунд шахам дээшлүүлсэн байна. Энэ нь бас Филпсийн уг олимпийн наадмаас авч байгаа 2 дахь алтан медаль нь болно. Францын тамирчид 3 минут 08 секунд 32-ийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, Австралийн тамрчид хүрэл медаль авсан байна.

     8-р сарын 11-ний үдээс өмнө, Австралийн тамирчин Трикет Лисбес эмэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахай сэлэлтийн шувтаргын тэмцээнд 56 скунт 73-н амжилтаар алтан медалийн эзэн боллоо. Энэ бол Австралийн усанд сэлэлтийн багийн авсан 2 дахь алтан медаль болно.  Америкийн тамирчин Магнусон болон Австралийн тамирчин Счиппер Жессиках 2, 3-р байр эзэлж, Хятадын тамирчин Жөү Я-фэй 57 скунт 48-нын амжилтаар 4-р байр эзэлжээ.

     Энэтхэгийн Биндра Абхина түүхэн шинэ хуудсыг тэмдэглэлээ. 11-нд болсон Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хийн урт бууны тэмцээнд 700.5 оноо буудаж, эх орондоо Олимпийн түүхэн дэх анхны хувийн алтан медалийг авсан байна. Афйны Олимпийн аварга, Хятадын багийн Жү Чинань түүнээс 0.8 оноо дутуу буудаж, мөнгөн медалийн эзэн болж, Голландын Мика Хаккинен хүрэл медаль авчээ.

     Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйн олон гараатай тавгийн буудлагын тэмцээнд Финландын тамирчин Макела Нуммела Сату 91 оноогоор алтан медаль авсан байна. Словакийн тамирчин Зузана Цефекеова 89 оногоор мөнгөн медаль, Америкийн тамирчин Когдел Кори хүрэл медаль авчээ.

     11-ний өдөр эмэгтэйн 58 жингийн хүндийн өргөлтийн шувтаргын тэмцээнд Хятадын Чэнь Яньчин аврага болсон бөгөөд Олимпийн наадамд тогтоосон өөрийн тэмдэглэлээ шинэчилсэн байна. Энэ нь Хятад улсын Олимпийн уг наадмаас авсан 8 дахь алтан медаль болно.

     Уг тэмцээнд ОХУ-ын тамирчин Марина Шайнова мөнгөн медаль авч, БНАСАУ-ын тамирчин О Жон Ай хүэрл медаль авчээ
Эрэгтэйн сур харвааны багийн шувтаргын тэмцээнд Өмнөд Солонгосын баг Италийн багийг 227 харицах 225 оноогоор хожиж алтан медаль авчээ. Энэ амжилт нь мөн Олимпийн рекорд амжилтыг шинэчилсэн байна. Хятадын баг 221:219-ийн оноогоор Украйны багийг хожиж хүрэл медаль хүртэжээ.

     Эрэгтэй жүдо бөхийн 73 кг-ын жингийн тэмцээнд Азербайжаны бөх Элнур Маммадли БНСУ-ын бөх Ван Кичуныг ердөө 13 дахь секундэд цэвэр ялж, олимпийн аваргын алтан медаль тослоо. Тэрбээр ийнхүү эх орондоо анхны алтан медаль авчирч байгаа юм.  Тажикистаны бөх Расул Бокиев болон Бразилийн Леандро Гуилхейро нар хүрэл медалийн эздээр тодорлоо.

     Эмэгтнй жүдо бөхийн 57 кг-ын жингийн тэмцээнд Италийн тамирчин Гуилиа Куинтавалле алтан медалийн эзнээр тодорсон юм. Харин Голландын бөх Дебора Гравенстиян мөнгөн медаль хүртэж, Бразилийн бөх Кетлейн Куадрос, БНХАУ-ын тамирчин Сью Янь нар тус тус хүрэл медалийн болзол хангалаа.

     Эрэгтэй хүндийн өргөлтийн 62кг-ын жингийн тэмцээнд Хятадын тамирчин Жан Шяншян 319 кг өргөж, алтан медаль авчээ. Колумбийн тамирчин Диего Салазар 305 кг өргөж, мөнгөн медаль авч, Индонезийн тамирчин Трияатно 298 кг өргөж, хүрэл медаль авчээ.

     Италийн тамирчин Мариа Валентина Везали Бээжинд болсон олимпийн тэмцээний эмэгтэй туялжуур жидын рапира төрөлд БНСУ-ын тамирчин Нам Хуанхег ялаж алтан медаль авсан байна. БНСУ-ын тамирчин Нам Хуанхе мөнгөн медаль авч, Италийн өөр нэг тамирчин Маргейрит Гранбаси хүрэл медаль авчээ. \Гэрэлт нар орчуулж, Э.Цогзолмаа, Баясгалан нар хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040