• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-11 18:05:26    
Олтимдийн наадмын тэмцээнээс 9 алтан медалийн эзэн тодроод байна

Хятадын Олон Улсын Радио

      11-ний өдрийн 18 цагийн байдлаар, Бээжингийн олимпийн наадмаас 11-ний өдөр 9 алтан медалийн эзэн тодроод байна.

      Хятадын тамирчин Линь Юе, Хүө Лян нь эрэгтэйн хоёр хүний 10 метрын цамхагаас усад үсрэх шувтралтын тэмцээнд 468.18-ын оноогоор алтан медаль авсан байна.

      Уг тэмцээн үдээс хойшийн 2 цаг 30 минутад "Усан шоо"-д эхэлж, шувтралтын тэмцээнд оролцсон 8 хос тамирчны дотор анх удаагаа олимпийн тэмцээнд оролцож байгаа Линь Юе, Хүө Лян тэргүүлсээр байлаа. Тэдний энэхүү амжилт нь мөнгөн медаль авсан Германы тамирчнаас 17.76 оноогоор давсан байна.

      Германы тамирчин 450.42 оноогоор мөнгөн медаль авч, Оросын тамирчин 445.26 оноогоор хүрэл медаль хүртжээ.

      Японы Китажима Косүке 11ны үдээс өмнө Бээжингийн олимпийн наадмын усанд сэлэлтийн эрэгтэйн 100 метрийн мэлхий сэлэлтийн алтан медаль авсан бөгөөд 58 скунд 91-ын амжилтаар энэ төрлийн дэлхийн амжилтыг шинтгэсэн байна.

      Урьдчилсан тэмцээн болон хагас шувтаргын тэмцээнд олимпийн амжилтыг хоёр удаа шинтгэсэн Норвейгийн тамирчин Оен Алехадер Далэ 59 скунд 20-ын амжилтаар мөнгөн медаль авч, Францын тамирчин Дүбоско Хүгүйс 59 скунд 37-ын амжилтаар гуравдугаар байранд жагсаагдсан байна.

     Дэлхийн нэрт тамирчид оролцсон эмэгтэйчүүдйин 400 метрийн өврөөрөө даллах сэлэлтийн шувтрагын тэмцээнд Их Британийн залуу тамирчин Адлинтон 4 минут 03 секунд 22-ын амжилтаар алтан медаль авсан байна.

      Америкийн тамирчид мөнгөн медаль авч, хүрэл медалийг мөн Их Британийн тамирчин авчээ.

      11-ний өдөр Филпс тэргүүтэй Америкийн эрэгтэй тамирчид 4х100 метрын чөлөөт сэлэлтийн буухиа тэмцээнд 3 минут 08 секунд 24-ийн амжилтаар алтан медалийн эзэн болж, Америкийн тамирчдын хадгалсаар байгаа дэлхийн рекорд амжилтаа 4 секунд шахам дээшлүүлсэн байна. Энэ нь бас Филпсийн уг олимпийн наадмаас авч байгаа 2 дахь алтан медаль нь болно.

      Францын тамирчид 3 минут 08 секунд 32-ийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, Австралийн тамрчид хүрэл медаль авсан байна.

      8-р сарын 11-ний үдээс өмнө, Австралийн тамирчин Трикет Лисбес эмэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахай сэлэлтийн шувтаргын тэмцээнд 56 скунт 73-н амжилтаар алтан медалийн эзэн боллоо. Энэ бол Австралийн усанд сэлэлтийн багийн авсан 2 дахь алтан медаль болно.

      Америкийн тамирчин Магнусон болон Австралийн тамирчин Счиппер Жессиках 2, 3-р байр эзэлж, Хятадын тамирчин Жөү Я-фэй 57 скунт 48-нын амжилтаар 4-р байр эзэлжээ.

      Энэтхэгийн Биндра Абхина түүхэн шинэ хуудсыг тэмдэглэлээ. 11-нд болсон Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хийн урт бууны тэмцээнд 700.5 оноо буудаж, эх орондоо Олимпийн түүхэн дэх анхны хувийн алтан медалийг авсан байна.

      Афйны Олимпийн аварга, Хятадын багийн Жү Чинань түүнээс 0.8 оноо дутуу буудаж, мөнгөн медалийн эзэн болж, Голландын Мика Хаккинен хүрэл медаль авчээ.

      Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйн олон гараатай тавгийн буудлагын тэмцээнд Финландын тамирчин Макела Нуммела Сату 91 оноогоор алтан медаль авсан байна. Словакийн тамирчин 89 оногоор мөнгөн медаль, Америкийн тамирчин хүрэл медаль авчээ.

      11-ний өдөр эмэгтэйн 58 жингийн хүндийн өргөлтийн шувтаргын тэмцээнд Хятадын Чэнь Яньчин аврага болсон бөгөөд Олимпийн наадамд тогтоосон өөрийн тэмдэглэлээ шинэчилсэн байна. Энэ нь Хятад улсын Олимпийн уг наадмаас авсан 8 дахь алтан медаль болно.

      Саяхан өндөрлөсөн эрэгтэйн сур харвааны багийн шувтаргын тэмцээнд Өмнөд Солонгосын баг Италийн багийг хожиж 9 дэх алтан медаль авчээ.\Гэрэлт нар орчуулж, Э.Цогзолмаа, Баясгалан нар хянав\