
Бээжингийн Олимпийн наадмын эмэгтэй хоёр хүний 10 метрийн цамхагаас үсрэх шувтаргын тэмцээн 12-ний үдээс хойно, Үндэсний Усанд Сэлэлтийн Төв--"Усан шоо"-д боллоо. Хятадын тамирчин Ван Шинь, Чэнь Рүөлинь 363.54 оноогоор аваргаллаа. Энэ нь Хятадын усанд үсрэлтийн багийн уг Олимпийн наадмаас авсан 3 дахь алтан медаль болох бөгөөд Хятадын багийн энэ Олимпийн наадмаас авсан 11 дэх алтан медаль болно.

Австралийн тамирчин Бриони Коле болон Ү Мелисса 335.16 оноогоор мөнгөн медаль авч, Мексикийн тамирчин Паул Еспиноса болон Татиан Ортиз 330.06 оноогоор хүрэл медаль авчээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\


|