Бээжингийн олимпийн наадам өнөдөөр (12-ны өдөр) дөрөвдөх өдөртөө орж, нийт 19 алтан медалийн эзэн тодорно. өчигдрийн тэмцээнээр нийт 13 алтан медалийн эзэн тодорсон байна.
12-ны өдөр Хятадын багийнхан гимнастик, хүндийн өргөлт, буудлага, усанд харайлт зэрэг төрлийн тэмцээнд алтан медаль авахаар тэмцэх болно.
12-ны өдөр хамгийн түрүү тодрох алтан медаль бол гимпастикийн эрэгтэйн багийн аварга тодрох болно. Хятадын гимнастикийн эрэгтэйн багийнхан эрх авах тэмцээнд түр тэргүүлж байсан, өнөөдөр тэд нар алтан медалийн эзэн болохоор мэрэйх болно. Уг тэмцээн нь 10 цагаас эхлэх болно.
10 цаг 15 минутаас эрэгтэйн 200 метрийн чөлөөт сэлэлт, эмэгтэйн 100 метрийн араараа даллах сэлэлт, эрэгтэйн 100 метрийн араараа даллах сэлэлт, эмэгтэйн 100 метрийн мэлхий сэлэлт зэргийн шувтаргын тэмцээн болж, алтан мадалийн эзэд тодрох болно.
12 цагт эрэгтэйн 50 метрийн гар бууны шувтаргын тэмцээн болно.
14 цаг 30 минутаас эхэлж эмэгтэйн хосын 10 метрийн цамхагаас усанд харайх шувтаргын тэмцээн болно.
15 цагаас эрэгтэйн хос гараа болон олон гараатай таваг харвалтын шувтаргын тэмцээн эхэлнэ.
15 цаг 30 минутаас эмэгтэйн 63 кг-ын жингийн хүндийн өргөлтийн тэмцээний A хэсгийн шувтаргын тэмцээн болно.
16 цаг 45 минут орчмоос каноэ завийн шүрүүн урсгалд сэлэх хоёр төрлийн шувтаргын тэмцээн эхэлнэ.
17 цаг 20 минутаас бөхийн тэмцээн эхэлнэ. Өнөөдөр эрэгтэйн сонгомол бөхийн 55 кг-н жин болон 60 кг-н жингийн алтан медалийн эзэн тодорно.
18 цаг 45 минут орчимд, эмэгтэйн жюдо бөхийн 63 кг-ын жингийн шувтаргын тэмцээн болно.
19 цагт эрэгтэйн хүндийн өргөлтийн 69 кг-ын жингийн A хэсгийн шувтаргын тэмцээн болно.
Мөн 19 цаг орчимд, эрэгтэйн жюдо бөхийн 81 кг-ын жингийн алтан медалийн эзэн тодруулах шувтаргын тэмцээн болно.
20 цаг 10 минутаас эхэлж, эрэгтэйн сэлмийн алт мөнгөн медальд өрсөлдөх тэмцээн болно.
Үүнээс гадна, өнөө орой Шянган дахь олимпийн морин спортын тэмцээний талбайд хоёр алтан медалийн эзэн тодорно./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|