Одоогийн байдлаар Бээжингийн олимпийн наадамд 1500 удаа сэргээшийн шалгалт хийв гэж ОУОХ-ы хэвлэлийн төлөөлөгч Г.Давиес 12-ны өдөр мэдээлэв.
Тэрээр хэлэхдээ, бид давхардсан тоогоор бараг 1500 хүнд сэргээшийн шалгалт хийсэн байна. Эдгээр шалгалт нь тэмцээнийг дуустал үзгэлжлэх болно. Үүнд тэмцээн бүрийн эхний таван нэрд орсон тамирчид болон түүвэрлэн байцаалтад хамрагдах тамирчид, зориуд чиглүүлэн тамирчид багтаж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ОУОХ, Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороо тэрчлэн сэргээшийн эсрэг бусад байгууллага боломжоор бүрэн гүйцэд арга хэмжээ авч, тамирчдыг шударга өрсөлдүүлэн "цэвэр" олимпийн наадам зохион байгуулахаар тэмцэж байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|