12-ын өдрийн 17: 30 цагийн байдлаар, 12-ын өдөр Бээжингийн Олимпийн наадмаас 9 алтан медалийн эзэн тодроод байгаа бөгөөд Хятад улс уг Олимпийн наадмаас нийт 11 алтан медаль аваад байна.
Саяхан өнлдөрлсөн шүрүүн урсгалт усан дахь каноэ завийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээнд Словакийн тамирчин Майхэл Мартикан алтан медаль авч, эмэгтэй 65 жингийн хүндийн өргөлтийн шувтаргын тэмцээн Хойд Солнгосын тамичин Пак Хён Сук алтан медаль авчээ.
12-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын усан сэлэлтийн тэмцээний эмэгтэй 100 метрийн мэлхий сэлэлтийн шувтаргын тэмцээнд Австралийн тамирчин Жонес Лейсел 1 минут 05 секунд 17-гийн амжилтаар алтан медаль авлаа.
Америкийн тамирчин Сони Ребекка, Австрийн тамирчин Жүкик Мирна тус тус мөнгөн медаль, хүрэл медалийн эзэн боллоо.
12-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын усанд сэлэлтийн тэмцээний эрэгтэйн 100 метрын араар даллан сэлэх шувтрагын тэмцээнд Америкийн тамирчин Пеирсол Арон 52 секунд 54-ын амжилтаар алтан медаль хүртсэн бөгөөд дэлхийн рекорд амжилтыг шинтгэсэн байна.
Америкийн тамирчин Греверс Матт мөнгөн медаль хүртэж, Оросын тамирчин Вяцанин Аркади болон Австралийн тамирчин С.Хаиден зэрэгтээ гуравдугаар байр эзлэв.
Бээжингийн Олимпийн наадмын эмэгтэй хоёр хүний 10 метрийн цамхагаас үсрэх шувтаргын тэмцээн 12-ний үдээс хойно, Үндэсний Усанд Сэлэлтийн Төв--"Усан шоо"-д боллоо. Хятадын тамирчин Ван Шинь, Чэнь Рүөлинь 363.54 оноогоор аваргаллаа. Энэ нь Хятадын усанд үсрэлтийн багийн уг Олимпийн наадмаас авсан 3 дахь алтан медаль болох бөгөөд Хятадын багийн энэ Олимпийн наадмаас авсан 11 дэх алтан медаль болно.
Австралийн тамирчин Бриони Коле болон Ү Мелисса 335.16 оноогоор мөнгөн медаль авч, Мексикийн тамирчин Паул Еспиноса болон Татиан Ортиз 330.06 оноогоор хүрэл медаль авчээ.
12-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйн 50 метрын гар бууны удаан буудлагын тэмцээнд, БНСУ-ын тамирчин Жин Жонг Ох алтан медалийн эзэн болж, БНАСАУ-ын тамирчин Ким Жонг Су мөнгөн медаль, Хятадын тамирчин Тань Зүнлян хүрэл медаль авсан байна. 12-ны өдрийн Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 200 метрийн зайн өврөөрөө даллах сэлэлтийн шувтрагын тэмцээнд Америкийн тамирчин PHELPS 1минут 42 секунд 96-гийн амжилтаар алтан медаль авсан бөгөөд дэлхийн рекорд амжилтыг шинэчилжээ. Тэрээр энэ удаагийн Олимпийн наадмаас 3 дахь алтан медаль аваад байна.
Хятадын гимнастикийн эрэгтэйн баг 12-ны өдөр 286.125-гийн оноогоор эрэгтэйн багийн аврага болж, 4 жилийн өмнө алдсан алтан медалиа эгүүлэн авчирсан байна.
Афины олимпийн аврага Японы тамирчид 278.875-гийн оноогоор хоёрдугаар байр, Афины олимпийн наадмын мөнгөн медальт Америкийн тамирчид 275.850-гийн оноогоор гуравдугаар байранд жагсаагдав.
Олимпийн наадмын хоёр гараатай, олон гараатай нисдэг тавгийн буудлагын эрэгтэйчүүдийн шувтаргын тэмцээн 12-ны өдөр Бээжингийн Буудлагын Талбайн нисдэг тавгийн талбайд боллоо. Эрхийн төлөөний тэмцээнд 4-р байранд шалгарсан Хятадын тамирчин Хү Биньюань 184 оноогийн амжилтаар хүрэл медаль авчээ. Америкийн тамирчин Эллер Валтон 190 оноогоор Олимпийн шинэ рекорд амжилт тогтоож, алтан медаль авч, Италийн тамирчин Даниэлло Франсиско 187 оноогоор мөнгөн медаль авсан байна.
|