Хятадын тамирчин Чэнь Ин Бээжингийн олимпийн наадмын эмэгтэй 25м спортын гар бууны тэмцээнд 793.4 оноогоор аваргалжээ.
Монгол улсын тамирчин Отрядын Гүндэгмаа 792.2 оноогоор мөнгөн медаль авсан байна. Энэ бол Монголын буудалгын тамирчин анх удаа олимпиос мөнгөн медаль авч байгаа болно. Германы тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр 789.2 оноогоор хүрэл медаль авчээ. Хятадын өөр нэг тамирчин Фий Фэнжи 4-р байрт жигсаагджээ.
|