• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-13 16:12:44    
О.Гүндэгмаа Монгол улсын анхны медаль авсан тамирчин боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Олимпийн наадмын буудлагын эмэгтэй 25м спорт гар бууны төрлийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа  792.2 оноо авч эх орондоо мөнгөн медаль авчирчээ. Энэ нь мөн ч Монголын буудалгын тамирчин анх удаа олимпиос мөнгөн медаль авч байгаа болно.

     О.Гүндэгмаа урьдчилсан шатны буудлагад нийт 590 оноо авч, олимпийн рекордыг давч шигшээ наймд шалгарч үлдсэн билээ. Урьдчилсан буудлагад үзүүлсэн оноо болон шигшээ буудлагын нийлбэр дүнгээр манай тамирчин нийт 792.2 оноо авснаар Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медаль хүртэж байна. Тэрбээр шигшээ буудлагад 202.2 оноо авсан юм. 

     Эх орныхоо дэвжээнд өрсөлдсөн БНХАУ-ын тамирчин Чен Ин нийт 793.4 оноогоор аваргын алтан медаль хүртсэн юм. Тэрбээр урьдчилсан буудлагын дараах байдлаар гуравдугаарт бичигдэж байсан боловч шигшээ буудлагад амжилттай буудаж, аваргаллаа.

     Түүнчлэн Герман улсын нэрээр овоглож, олимпийн наадамд өрсөлдсөн Монголын тамирчин Д.Мөнхбаяр нийт 589.2 оноогоор хүрэл медалийн болзол хангаж, олимпийн наадмын хошой хүрэл медалийн эзэн боллоо.