13-ны өдрийн 17 цаг хагасын байдлаар, Бээжингийн Олимпийн наадмын тэмцээнээс өнөөдөр 10 алтан медаль тодорлоо. Үүнд Хятад улс уг Олимпийн наадмаас нийт 17 алтан медаль аваад байна.
13-нд болсон Бээжингийн Олимпийн наадмын эмэгтэй гимнастикийн багийн тэмцээнд Хятадын баг 188.900-гийн оноогоор Америкийн багийг хожиж, Хятадын гимнастикийн түүхэнд Олимпийн наадмаас эмэгтэй багийн анхны алтан медалийг авсан байна.
Энэ тэмцээнд Америкийн баг дамжуурга болон чөлөөт гимнастикийн төрөлд алдсанаар мөнгөн медаль авч, Румины баг хүрэл медаль авчээ.
Хятадын эмэгтэй гимнастикийн багийн нэрт тамирчин Чэн Фэй дамжуургаас унасан боловч бусад таван тамирчны маш сайн тоглосноор эцэстээ аврага болсон байлаа.
Хятадын тамирчин Лю Чүньхүн эмэгтэйчүүдйин хүндийн өргөлтийн 69 килограммын жинд үнэмлэхгүй давуу байдлаар алтан медаль авсан бөгөөд энэхүү жингийн огцом өргөлт, шахалттай өргөлтийн нийлбэр дүнгээр дэлхийн рекорд амжилтыг шинэтгэжээ.
Олимпийн наадмын саяхан өдөрлөсөн 3 метрийн тавшуургаас усанд хайралтын эрэгтэй хосын тэмцээнд Хятадын тамирчин Ван Фэн, Чинь Кай алтан медаль авлаа. Энэ нь Хятадын тамирчдын авсан 16 дахь алтан медаль юм.
Оросын тамирчин Юри Кунаков, Илля Кваша мөнгөн медаль, Украйны тамичин Олексий Пригоров хүрэл медаль авчээ. Хятадын тамирчин Чэнь Ин Бээжингийн олимпийн наадмын эмэгтэй 25м спорт гар бууны тэмцээнд 793.4 оноогоор аваргалжээ.
Монгол улсын тамирчин Отрядын Гүндэгмаа 792.2 оноогоор мөнгөн медаль авсан байна. Энэ бол Монголын буудлагын тамирчин анх удаа олимпиос мөнгөн медаль авч байгаа болно. Германы тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр 789.2 оноогоор хүрэл медаль авчээ. Хятадын тамирчин Фий Фэнжи 4-р байрт жигсаагджээ.
13-ны үдээс өмнө болсон Бээжингийн Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 200 метрын холимог сэлэлтийн шувтралтын тэмцээнд Австралийн тамирчин Райс өөрийн тогтоосон дэлхийн тэмдэглэлийг дахин шинэтгэсэн бөгөөд алтан медал авсан байна.
Зимбабвеийн тамирчин Ковэнтри мөнгөн медаль авч, Америкийн тамирчин Кофлин хүрэл медаль авчээ.
Америкийн нэрт тамирчин Пхелпс 13-ны үдээс өмнө болсон Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 200 метрын зайн далайн гахай сэлэлтийн тэмцээнд 1 минут 52 секунд 03-ын амжилтаар алтан медаль авсан бөгөөд өөрийнхөө дэлхийн амжилтыг шинэтгэсэн байна.
Унгарын Чсех мөнгөн медаль, Японы Мацуда Такеши хүрэл медаль, Хятадын тамирчин Ү пэн 4-р байр эзэлсэн байна. 13-ны үдээс өмнө, Италийн тамирчин Пеллегрини Федерика эмэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлтийн шувтаргын тэмцээнд дэлхийн тэмдэглэлийг шинэчилж аврага боллоо.
Пеллегрини Федерика 1 минут 54 секунт 82-ын амжиилтаар дэлхийн тэмдэглэлийг шинэчиллээ. Үүнээс өмнө мөн Пеллегрини Федерика 11-ний орой болсон урьдчилсан тэмцээнд 1 минут 55 секунт 54-ийн амжилтаар дэлхийн тэмдэглэлийг шинэчилсэн юм.
Словенийн тамирчин Исакович Сара болон Хятадын тамирчин Пан Жя-ин тус тус мөнгө, хүрэл медаль авсан байна. Тэд нарын амжилт нь ч дэлхийн уулын тэмдэглэлээс давсан байлаа.
Тун саяхан дууссан Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчуудын 4x200 метрын чөлөөт сэлэлтийн буухиа тэмцээнд Пхелпс Мичел тэргүүтэй Америкийн баг 6 минут 58 секунд 56-гийн амжилтаар уг төрлийн алтан медаль хүртсэн бөгөөд дэлхийн шинэ амжилт тогтоосон байна.
Бээжингийн Олимпийн наадмын авто замын эмэгтэй дугуйчдын уралдаан 13-ны үдэд Жю юүнгуань боомтын урт цагаан хэрэмд өндөрлөв. Америкийн дугуйчин Кристин Армстрон 34 минут 51 секунд 72-ын амжилтаар алтан медаль авчээ. Английн дугуйчин Поолеи Емма 35 минут 16 секунд 01-гийн амжилтаар мөнгөн медаль авч, Афины Олимпийн хүрэл медальт, Швейцарын дугуйчин Тхуриг Карин 35 минут 50 секунд 99-ийн амжилтаар гуравдугаар байранд шалгарчээ.
|