Бээжингийн олимпийн наадмын тэмцээн 13-ны өдөр тав дахь өдөрдөө орж, 17 алтан медалийн эзэд тодрох болно. 12-ны өдрийн тэмцээнд, нийт 19 алтан медалийн эзэн тодорч, Хятадын баг тамирчид 4 алтан медаль авч, нийт 13 алт, 3 мөнгө, 4 хүрэл медалиар тэргүүн байранд орж, Америк, БНСУ хоёр, гуравдугаар байрт явж байна.
13-ны өдөр Хятадын баг тамирчид гимнастик, усанд үсрэлт, хүндийн өргөлт, буудлага зэрэг тэмцээний алтан медалийн төлөө өрсөлдөх болно. /Хүчит орчуулж, Урангоо хянав/
|