• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-14 16:20:00    
Н.Түвшинбаяр дахин ялж, шигшээд шалгарлаа

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д нийт 32 бөх өрсөлдөж байгаа бөгөөд энэ жинд хүч үзэж буй Монгол улсын ОУХМ Н.Түвшинбаяр дөнгөж сая дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг хоёр юүко, нэг кока үнэлгээгээр яллаа. Ингэснээр Н.Түвшинбаяр одоо дахин нэг барилдаанд ялбал алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

     Н.Түвшинбаяр өнөөдөр эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Кейжи Сузукиг цэвэр ялсан бол дараагийн барилдаанд Германы бөх Бенжамин Берлатаг хоёр юүко, хоёр кока үнэлгээгээр ялсан юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Азербайжаны бөх Мовлуд Миралиев байх юм. \www.news.mn-ээс\