|
 |
(GMT+08:00)
2008-08-14 16:19:54
|
Монгол улсын тамирчин П.Лхамдэгд дахин яллаа
Хятадын Олон Улсын Радио
Өнөөдөр босон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд өрсөлдсөн Монгол улсын тамирчин П.Лхамдэгд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын бөх Ян ШюЛи-д ялагдсан билээ. Харин Ян ШюЛи гуравдугаар тойргийн барилдаанд Канадын тамирчин Марилисе Левескийг ялснаар манай тамирчин дагах барилдаанд оролцох эрхтэй болсон юм. Дөнгөж сая П.Лхамдэгд торгуулийн барилдаанд зодоглож, Киргизстаны бөхийг яллаа. Одоо тэрээр Канадын бөхийг ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно. \www.news.mn-ээс\
|
|
|