Бээжингийн олимпийн наадам зургаадахь өдөртөө орлоо, энэ өдөр 17 алтан медалийн эзэн тодруулах болно. 13-ны өдрийн тэмцээнээр нийт 17 алтан медалийн эзэн тодорлоо. Хятадын баг нийт 4 алтан медаль авч, 17 алт, 5 мөнгө, 5 хүрэл медалийн амжилтаар нэгдүгээр байранд жагсаагдаж байна. Америкийн баг 2-р, БНСУ-ын баг 3-р байранд байна.
14-ний шувтрагын тэмцээний төрөлд туялзуур жад, морин спорт, буудлага, урт сэлүүрт завь, жюдо, сур, бөх, гимнастик болон усанд сэлэлт багтаж байна.Хятадын баг гимнастик, буудлага, жюдо зэрэг төрөлд медаль авахаар чармайх болно.
Үдээс хойш болон оройн тэмцээнээр урт сэлүүрт завийн 2 алт, бөхийн 3 алт, туялзуур жадын 1 алт, сурын 1 алтан медалийн эздийг тодруулах болно. Үүнээс гадна, энэ орой Шянганы морин спортын талбайд морин спортын багийн шувтрагын тэмцээн болно.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|