Японы "Ёмиүри Шимбун" сонины 15-ны өдрийн мэдээлснээс үзвэл, Бээжингийн олимпийн наадмын 100 метр болон 200 метрийн мэлхий сэлэлтийн алтан медалийн эзэн Косуке Китажима Бээжингийн олимпийн дараа зодог тайлна гэж 14-ний өдөр битүүгээр хэлсэн байна.
Тэрээр 14-ний өдөр эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн шувтаргын тэмцээн дууссаны дараа Японы сэтгүүлчид хэлэхдээ, энэ бол би сүүлчийн удаагаа уралдаан тэмцээнд оролцож байгаа болно, Би ийм бодолтойгоор энэ тэмцээнд оролцсон юм гэжээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|