



15-ны үдээс өмнө болсон Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 200 метрийн араараа даллах усанд сэлэлтийн шувтрагын тэмцээнд Америкийн тамирчин Лочте Риан 1 минут 53 секунд 94-ийн амжилтаар алтан медаль авч, энэ төрлөөр дэлхийн рекорт амжилтыг шинэтгэжээ. Мөн түүний багийн тамирчин Пеирсол Аарон мөнгөн медаль авчээ. Пеирсол Аарон 12-нд явагдсан эрэгтэйчүүдийн 100 метрийн зайн араараа даллах шувтаргын тэмцээнд алт авсан юм. Оросын тамирчин Вятчанин Аркади эрэгтэйчүүдийн 200 метрийн зайн араараа даллах сэлэлтийн мөнгөн медалийг авлаа. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав \
|