• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-15 16:32:56    
Хоёр тамирчны сэргээшийн шалгалт допин хэрэглэсэн үзүүлэлт гарлаа

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн наадмын сэргээшийн шалгалтад БНАСАУ-ын эрэгтэйчүүдийн буудлагын тамирчин Ким Жон Су болон Вьетнамын эмэгтэйчүүдийн гимнастикийн нэг тамирчин допин хэрэглэсэн үзүүлэлт гарлаа. Энэ хоёр тамирчны уралдаан тэмцээнд оролцох эрхийг хассан бөгөөд олимпийн наадмаас хөөлөө гэж Олон Улсын Олимпийн Хороо 15-ны өдөр мэдэгдэв.

      Ким Жон Су 9-ний өдөр болон 12-ны өдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу болон 50 метрийн гар бууны шувтаргын тэмцээнд тус тус оролцсон бөгөөд хүрэл медаль болон мөнгөн медаль авсан юм байна. Түүний медалийг хурааж авах болно. Олон Улсын Буудлагын Холбооны шийдвэрийн дагуу, эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны хүрэл медалийг Америкийн тамирчинд өгч, эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны мөнгөн медалийг Хятадын тамирчин Тань Зүнлянд өгч, хүрэл медалийг Оросын тамирчинд өгөх болно. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\