15-ны үдээс өмнө болсон Бэжингийн олимпийн эрэгтэйчүүдийн 200 метрийн хувийн холимог сэлэлтийн шувтаргын тэмцээнд Америкийн тамирчин Пелпс Мичаел дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн бөгөөд алтан медаль авлаа. Энэ бол түүний энэ удаагийн олимпийн наадмаас авсан зургаадах алтан медаль болно. Тэрээр зургаа удаагийн шувтаргын тэмцээнд дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн байна.
Пелпс энэ удаад 1 минут 54 секунт 23-ын амжилтаар эрэгтэйчүүдийн 200 метрийн холимог сэлэлтийн аварга болсон юм. 2003 оноос хойш тэрээр энэ төрлийн дэлхийн рекорд амжилтыг 8 удаа шинэтгэж байгаа юм байна.
Унгарын тамирчин Чех Ласзло, Америкийн тамирчин Лочете Риан тус тус энэ төрлийн тэмцээний мөнгөн медаль болон хүрэл медалийг авчээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|