15-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын ширүүн урасгалд эргэх эрэгтэйчүүдийн хоёр хүний сэлүүрт завийн шувтаргын тэмцээнд дэлхийн нэгдүгээр байранд жагсаагдаж байгаа Словакийн ихэр ах дүү Павол болон Пктер алтан медаль авав. Энэ бол Словакийн тамирчдын энэ удаагийн олимпийн наадмаас авсан хоёрдох алтан медаль болно.
Чехийн тамирчид энэ төрлийн тэмцээний мөнгөн медалийг авч, Оросын тамирчид хүрэл медаль авсан байна. \Цэцэн орчуулж,Баясгалан хянав\
|