• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-15 18:35:22    
Бээжингийн Олимпийн наадам 7 дахь өдөртөө орж, 18 цагийн байдлаар өнөөдөр 10 алтан медалийн эзэн тодроод байна

Хятадын Олон Улсын Радио

      15-ны өдөр Бээжингийн Олимпийн наадам 7 дахь өдөртөө орж, 18 цагийн баайдлаар 10 алтан медалийн эзэн тодорчээ. Уг Олимпийн наадмаас Хятад улс нийт 23 алтан медаль аваад байна.

      15-ны үдээс хойно, эмэгтэй 75 км-ийн жингийн хүндийн өргөлтийн тэмцээнд Хятадын тамирчин Цао лэй аваргалж алтан медель авч, бас Олимпийн наадмын уг төрлийн тэмцээний тэмдэглэлийг шинэчилжээ.

      Германы тамирчин Стеффен Бритта 15-ны өдөр болсон Бээжингийн олимпийн эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн шувтаргын тэмцээнд 53 секунт 12-ын амжилтаар олимпийн рекорд амжилтыг шинэтгэж, Германы багийн энэ удаагийн олимпийн сэлэлтийн анхны алтан медалийг авлаа.

     Дэлхийн рекорд амжилтыг хамгаалж байсан Австралийн тамирчин Триккетт Лисбец 53 секунт 16-гийн амжилтаар мөнгөн медаль авав. Америкийн тамирчин Кухлин Наталие 53 секунт 39-ийн амжилтаар хүрэл медаль авлаа.

      Эрэгтэйчүүдийн 200 метрийн араараа даллах усанд сэлэлтийн шувтрагын тэмцээнд Америкийн тамирчин Лочте Риан 1 минут 53 секунд 94-ийн амжилтаар алтан медаль авч, энэ төрлөөр дэлхийн рекорт амжилтыг шинэтгэжээ. Мөн түүний багийн тамирчин Пеирсол Аарон мөнгөн медаль авчээ. Пеирсол Аарон 12-нд явагдсан эрэгтэйчүүдийн 100 метрийн зайн араараа даллах шувтаргын тэмцээнд алт авсан юм. Оросын тамирчин Вятчанин Аркади эрэгтэйчүүдийн 200 метрийн зайн араараа даллах сэлэлтийн мөнгөн медалийг авлаа.

      Эмэгтэйчүүдийн гимнастикийн хувийн олон төрлийн нийлбэр дүнгийн шувтаргын тэмцээнд Америкийн тамирчин Лиүкин Настиа гарамгай тоглож, 63,325-ын нийлбэр дүнгээр алтан медаль авлаа, энэ бол энэ удаагийн олимпийн наадамд Америкийн тамирчдын авсан гимнастикийн төрлийн анхны алтан медаль юм.

      Америкийн өөр нэг тамирчин Жонисон Шавн чөлөөт гимнастикийн тэмцээнд гарамгай тоглож, Хятадын тамирчин Ян И-линийг давж, 62,725 оноогоор мөнгөн медаль авч, Хятадын тамирчин Ян И-линь 62,650 оноогоор хүрэл медаль авсан байна.

      Эрэгтэйчүүдийн 50 метрийн зайн хэвтээ байрын буудлагад Украины мэргэн бууч Аивазиан Артур 702,7 оноо буудаж алтан медаль авчээ.
Эрэгтэйчүүдийн 200 метрийн хувийн холимог сэлэлтийн шувтаргын тэмцээнд Америкийн тамирчин Пелпс Мичаел дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн бөгөөд алтан медаль авлаа. Энэ бол түүний энэ удаагийн олимпийн наадмаас авсан зургаадах алтан медаль болно. Тэрээр зургаа удаагийн шувтаргын тэмцээнд дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн байна.

      Пелпс энэ удаад 1 минут 54 секунт 23-ын амжилтаар эрэгтэйчүүдийн 200 метрийн холимог сэлэлтийн аварга болсон юм. 2003 оноос хойш тэрээр энэ төрлийн дэлхийн рекорд амжилтыг 8 удаа шинэтгэж байгаа юм байна.

     Унгарын тамирчин Чех Ласзло, Америкийн тамирчин Лочете Риан тус тус энэ төрлийн тэмцээний мөнгөн медаль болон хүрэл медалийг авчээ.
Эмэгтэй 200 метрийн мэлхий сэлэлтийн тэмцээнд Америкийн тамирчин Ребекка Сони 2 минут 20 секунт 22-ын амжилтаар аваргалж алтан медаль авлаа. Түүний энэ амжилт нь уг төрлийн тэмцээний дэлхийн тэмдэглэлийг шинэчилжээ.

      Ширүүн урасгалд эргэх эрэгтэйчүүдийн хоёр хүний сэлүүрт завийн шувтаргын тэмцээнд дэлхийн нэгдүгээр байранд жагсаагдаж байгаа Словакийн ихэр ах дүү Павол болон Пктер алтан медаль авав. Энэ бол Словакийн тамирчдын энэ удаагийн олимпийн наадмаас авсан хоёр дахь алтан медаль болно.

      Чехийн тамирчид энэ төрлийн тэмцээний мөнгөн медалийг авч, Оросын тамирчид хүрэл медаль авсан байна.

      Шүрүүн урсгалд эргэх эмэгтэй ганц хүний каноэ завийн тэмцээнд Словакийн тамирчин Калиска Елена аваргалж алтан медаль авлаа.

      Саяхан өндөрлөсөн эрэгтэй сур харвалтын хувийн шувтаргын тэмцээнд Украйны тамирчин Виктор Рубан аврагалж алтан медаль авлаа.