• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-16 19:02:31    
Олимпийн тэмцээн 8 дахь өдөртөө орж, одоогоор нийт 17 алтан медалийн эзэд тодроод бий

Хятадын Олон Улсын Радио

       Өнөөдөр(16-ны өдөр)Бээжингийн олимпийн наадам 8 дахь өдөртөө орж, одоогоор нийт 17 алтан медалийн эзэдз тодорсон аж. Тухайлбал:

       1、16-нд болсон Бээжингийн Олимпийн Наадмын эмэгтэй 200 метрийн араараа даллах сэлэлтийн шувтаргын тэмцээнд Зимбабвен тамирчин Ковентри Кирсти алтан медаль авсан бөгөөд дэлхийн тэмдэглэлийг шинэтгэж, олимпийн наадмын уг төрлийн алтан медалийг 2 дохь удаагаа амжилттай авсан тамирчин боллоо.

       2、16-нд болсон Бээжингийн Олимпийн Наадмын эрэгтэй 100 метрийн эрвээхэй сэлэлтийн шувтаргын тэмцээнд Америкийн тамирчин Пхелпс Мичел алтан медаль авлаа. Энэ бол түүний Бээжингийн Олимпийн Наадмаас авсан 7 дохь алтан медаль нь болно.

       3、16-нд болсон Бээжингийн Олимпийн Наадмын эмэгтэй 800 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд Английн тамирчин Адлингтон Ребекка алтан медаль авсан бөгөөд дэлхийн тэмдэглэлийг шинэтгэжээ.

       4、16-нд болсон Бээжингийн Олимпийн Наадмын эрэгтэй 20 км-н спорт алхааны тэмцээнд Оросын тамирчин Борчин Валери алтан медаль авлаа.

       5、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн шувтаргын тэмцээнд Бразилийн тамирчин Сиело Филно Сесар олон нэрт тамирчдыг ялж, алтан медаль авсан бөгөөд олимпийн шинэ рекорд амжилт тогтоолоо. Энэ бол Бразилийн тамирчдын энэ удаагийн олимпийн наадмаас авсан анхны алтан медаль бөгөөд мөн олимпийн наадмаас авсан анхны усан сэлэлтийн алтан медаль юм байна.

       6、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн эрэгтэйчүүдийн гар буугийн 25 мэтрийн түргэн буудлагын шувтаргын тэмцээнд Украйны тамирчин Петрив Олександр 780,2 оноогоор алтан медаль авчээ.

       7、16-нд болсон Бээжингийн Олимпийн Наадмын эрэгтэй хос гараатай таваг буудалтын шувтаргын тэмцээнд Америкийн тамирчин Ханкок Винсент алтан медаль авлаа.

       8、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын өдөн бөмбөгийн эмэгтэй ганцаарчилсан шувтралтын тэмцээнд, Хятадын тамирчин Жан Нин алтан медаль авч, дахин аврага болсон байна. Ингэснээр Жан Нин олимпийн түүхэн дээр, өдөн бөмбөгийн эмэгтэй ганцаарчилсан тэмцээнд хоёрдахь удаагаа аврага болж байгаа анхны тамирчин болсон байна.

       9、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн уралдааны завийн хоёр сэлүүртэй ганцаарчилсан эхний өдрийн шувтаргын тэмцээнд, Норвегийн тамирчин Туфте Олаф алтан медаль авсан байна. Ингээд тэрээр олимпийн наадмын уг төрлийн тэмцээний алтан медалийг 2 дахь удаагаа амжилттай авсан тамирчин болсон байна.

       10、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн сэлүүрт завийн анхны өдрийн шувтаргын тэмцээнд Румыны тамирчн Г.Андруначе болон В.Сусану эмэгтэйчүүдийн хоёр хүний дан сэлүүртэй тэмцээнд 7 минут 20 скунт 60-ын амжилтаар алтан медаль авлаа.

       11、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн уралдааны завийн эмэгтэй хосын хос сэлүүртэй тэмцээнд, Шинэ Зеландын тамирчин Еверс-Свинделл Георгина болон Еверс-Свинделл Гаролине алтан медаль авлаа.

       12、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 48 кг жингийн шувтаргын тэмцээнд Канадын тамирчин Хуинх Карол алтан медаль авлаа.

       13、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн уралдааны завийн хоёр сэлүүртэй ганцаарчилсан тэмцээнд, Болгарын тамирчин Румиана Неикова алтан медаль авсан байна. Энэ бол Бээжингийн олимпийн наадмын уралдааны завийн анхны алтан медаль болох юм.

       14、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн сэлүүрт завийн хоёр хүний хос сэлүүртэй төрлийн шувтаргын тэмцээнд, Австралийн тамирчин Давид Кравсхаи болон Бреннан Скотт алтан медаль авлаа.

       15、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн уралдааны завийн ганц сэлүүртэй эрэгтэй хосын тэмцээнд, Австралийн тамирчин Древ Гинн болон Дункан Фрее алтан медаль авлаа.

       16、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн сэлүүрт завийн эрэгтэйчүүдийн дөрвөн хүний дан сэлүүртэй төрлийн шувтаргын тэмцээнд Английн тамирчид алтан медаль авлаа.

        17、16-ны өдөр болсон Бээжингийн олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг жингийн тэмцээнд Японы тамирчин Ёшида Саори алтан медаль авч, Хятадын тамирчин Шюй Ли мөнгөн медаль авсан байна./Хүчит редакторлов/