
Бээжингийн олимпийн буудлагын сүүлчийн тэмцээн 17-ны өдөр болж, эрэгтэйчүүдийн 50 метрийн винтовын 3×40 шувтаргын тэмцээнд Хятадын тамирчин Чиү Жянь 1272,5 оноогоор алтан медалийн эзэн боллоо.
Сүүлчийн нэг сумны тэмцээнд Америкийн тамирчин өмнөх 9 сумаараа хамгийн түрүүлж байсан байдалд сүүлийн ганц сумаараа дөнгөж 4,4 оноо авч, алтан медалиа Чиү Жяньд алдсан байна. Украйны тамирчин Сухоруков мөнгөн медаль авч, дэлхийн рекорд амжилтыг хамгаалагч, Словенийн тамирчин Дебевес хүрэл медаль авсан байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|