• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-17 15:49:39    
Лан Пин нарын зэрэг хүмүсийг"иргэдийн биеийн тамир спортын элч" хэмээн сайшаав

Синьхуа Агентлаг

      Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчдийн орлогч тэргүүн Сүй Далинь 17-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, гадаад оронд дасгалжуулагчаар ажиллаж байгаа Хятад нутагтай дасгалжуулагчдыг "иргэдийн биеийн тамир спортын элч" хэмээн сайшаав.

      Сүй Далинь хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам дээр гадаадад дасгалжуулагчийн ажил хийж байгаа Хятадын зарим дасгалжуулагч харагдаж байна. Жишээлбэл Америкийн волейболын эмэгтэй багийн дасгалжуулагч Лан Пин, Америкийн гимнастикийн эмэгтэй багийн дасгалжуулагч Чао Лян, Австралийн усанд харайх багийн ерөнхий дасгалжуулагч Түн Хүй нар нь дэлхийн биеийн тамир спортын хөгжлийг түргэтгэх, байгаа орныхоо уралдаан тэмцээний түвшнийг дээшлүүлсэн байна гэжээ.

       Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын бүртгэлээс үзвэл, 1957 оноос Хятад улс гадаад оронд туслах анхны дасгалжуулагчийг илгээснээс хойш, нийт 123 улс орон , газар нутагт 2547 дасгалжуулагч илгээсэн юм байна. Үүнд одон бөмбөг, өдөн бөмбөг, усанд харайх, ү-шү гимнастикийн дасгалжуулагч дийлэнх тоог эзэлж байга юм байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\