• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-17 16:25:09    
Олимпийн дараа эдийн засгийн хөгжлийн байдал өөрчлөгдөхгүй

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны эдийн засгийн мэргэжилтэн Ван И-мин 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжингийн олимпийн ордон талбайн бүтээн байгуулалт болон дэд бүтэцийн хөрөнгө оруулалт 300 тэрбум орчим юаньд хүрсэн, энэ нь өнгөрсөн 4 жилийн бүх нийгмийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалтын 1 хувь орчмыг л эзэлж байгаа учраас "Олимпийн дараах нөлөө" нь Хятадын эдийн засгийн хөгжлийн үндэсэн байдалд нөлөөлөхгүй юм гэжээ.

        Олимпийн наадмын дараа биеийн тамир спортын ордон талбай болон холбогдох дэд бүтэцийн байгуулалтын их цар хэмжээний хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ, тэрчлэн олимпийн хугацааны дотоод гадаадын жуулчдын авч ирэх хэрэглээний асар их эрэлт хэрэгцээ багсах юм уу, цаашилаад богинохон хугацаанд дуусах боловч, өнгөрсөн 30 жилд Хятадын эдийн засгийн хөгжлийг авч явж байгаа үндсэн хөдөлгөх хүч өөрлөндөхгүй, олимпийн эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хэмжээ нь Хятадын эдийн засаг болон хөрөнгө оруулалтын нийт хэмжээнд эзлэх хувийн жин нь маш бага учраас олимп нь Хятадын эдийн засгийн хөгжлийн зааг болохгүй, Хятадын эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжлийн их байдлыг өөрчилж чадахгйү юм гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\