• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-17 17:28:18    
Алтан медаль авах нь цорын ганц зорилт биш

Хятадын Олон Улсын Радио

       Алтан медаль авах нь Хятадын баг тамирчдын цорын ганц зорилт биш, олимпийн наадмаар дамжуулан олон орны тамирчидтай хэлхээ холбоо , нөхөрлөл найрамдлаа бэхжүүлж, олимпийн үзэл санааг бадраахыг нэн хүсч байна. Хятадын баг тамирчид бусад улс орон, газар нутгийн тамирчидтай хамтаар олимпийн наадмыг амжилтад хүргэхийн төлөө цаашид идэвхтэй чармайх болно гэж Хятадын төлөөлөгчид 17-ны өдөр илэрхийлэв.

       Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид 17-ны өдөр Бээжингийн олимпийн наадмын хэвлэл мэдээллийн төвд тэмцээн эхэлснээс хойших анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэв. Төлөөлөгчдийн тэргүүн Цүй Далинь хэлэхдээ, Хятадын баг тамирчид тэмцээний эхний хэсэгт алтан медалийн тоогоор хошуучилж байна. Гэвч сүүлийн хагасад Хятадын давуу төрөл цөөрөхийн хирээрХятадын тамирчдын алтан медль авах тоо багсах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, одоо тэмцээний тал хувийг гарсан боловч бас 160 гаруй бага төрөл байгаа, үүнд хөнгөн атлетик, бөх, усан дээрх тэмцээн, бокс, бөмбөгний төрөл зэрэг байна. Биеийн тамир спортын бусад хүчирхэг орнууд эдгээр төрөлд Хятадаас давуутай юм гэжээ.\Урангоо орчуулж, цэцэн хянав\