• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-17 17:33:11    
Тамхи татахгүй олимпийн наадам зохиох зорилт биелэв

Хятадын Олон Улсын Радио

      Бээжин хот тамхи татахгүй олимпийн наадам зохион байгуулах зорилтоо эхний алхамд биелүүлэв гэж Бээжин хотын Эрүүл мэндийн газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч хатагтай Дэн Шяохүн 17-ны өдөр Бээжингийн Олон улсын хэвлэл мэдээллийн төвд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

       Түүний танилцуулснаас үзвэл, Бээжин хотын эрүүл мэндийн салбар нь олимпийн уралдаан тэмцээний ордон талбайн тамхи татахыг хориглож байгаа байдалд хяналт байцаалт хийх явцад дүрэм зөрчсөн байдал илрээгүй, ордон талбайд уралдаан тэмцээн сонирхож байгаа хүмүүсийн дотор ч тамхи татсан үзэгдэл харагдаагүй юм байна.

       Бээжингийн олимпийн хугацааны хүрээлэн байгаа орчин ахуйг ариун цэвэр байлгахын төлөө Бээжин хотын Засгийн газар энэ оны эхээр тамхи татахыг хориглох шинэ хууль дүрэм боловсуулж, олон нийтийн талбайд тамхи татахыг хориглох цар хүрээг өргөтгөж, биеийн тамирын ордон талбайн уралдаан тэмцээний бүс, үзэгчдийн суудлын бүсийг багтаасан их олон газарт тамхи татахыг бүх талаар хориглосон юм.
\Цэцэн орчуулж, Урангоо хянав\